
Программын танилцуулга:
Acolous 3.0 программ нь төсөвт байгууллагын нягтлан бодогчид өдөр тутмын үйл ажиллагааны анхан шатны мэдээллийг бүртгэх, санхүүгийн мэдээ, тайлан гаргахад зориулагдсан нягтлан бодох бүртгэлийн программ юм.
Программын онцлог давуу тал:
- Хуулинд нийцсэн: Төсвийн НББ-ын шинэ бодлогын дагуу үндсэн хөрөнгийн элэгдэл тооцно
- Энгийн ойлгомжтой: Өгөгдлийн баазын хуулбарыг автоматаар үүсгэх, хуулбарыг хэрэглэгч өөрөө сэргээх боломжтой
- Бүгд нэг дор: Нийгмийн даатгалын тайлан хүн тус бүрээр, суутган тооцсон татварын тайлан, ХАОАТатварын тайлан хэвлэгдэн гарна
- Цаг үеэсээ хоцрохгүй: Дансны төлөвлөгөө болон тайлангийн үзүүлэлтүүдийг хэрэглэгч өөрөө тохируулдаг
- Гацахгүй: Сүлжээний орчинд олон хэрэглэгчийн горимд өндөр хурдаар ажиллана
Программ хэрэглэснээр гарах үр дүн:
- Тайлангийн нэгтгэлийн Plastic 3.0 системд тайлан мэдээг нэгтгэнэ
- Бүртгэлийг төгрөг болон валютаар хөтөлнө
- Баримтын архив болон хуулбар хувиудыг үүсгэнэ
- Байгууллагад гарсан ажил гүйлгээг бүртгэн, журнал ерөнхий дэвтрийг хөтөлнө
- Санхүүгийн тайланг сонгосон хугацаагаар түргэн шуурхай гаргана
- Ажилтан тус бүрийн электрон шууданруу цалингийн мэдээлэл илгээнэ
- Программаас Excel-рүү хөрвүүлэх боломжтой болно
- Өмнөх оны баримтуудыг харах, хэвлэн авах боломжтой